
Европ тивийн топ лигүүдийн нэг Германы аварга шалгаруулах “Бундес лиг”-ийн тэмцээний 24-р тойргийн сүүлийн тоглолтууд урд шөнө болж, энэ тойргийн хүрээнд нийтдээ 9 тоглолт болж өндөрлөлөө. “Бундес лиг”-ийн тэмцээний энэ улирлын нээлт болоод буй “Лайпциг” клуб энэ тойрогт лигийн хүчтэй өрсөлдөгч “Вольфсбург” клубыг талбайдаа хүлээн авч, багууд энэ улирлын 24 дэх тоглолтдоо оролцлоо. Энэ тоглолт эхлээд 9 минутын дараа Даниэль Дидавигйин дамжуулалтаар Герман довтлогч Марио Гомес тооны харьцааг нээсэн. 31 настай Марио Гомес энэ улирлын 8 дахь гоолоо ийн оруулсан юм. Улмаар үлдсэн цагт гоол оролгүй тоглолт өндөрлөснөөр Гомесын энэ гоол багтаа хожлын 3 оноо авчрах үнэ цэнэтэй байлаа. “Вольфсбург”-чууд ийнхүү 16 оноотой болж, хүснэгтийн 14-р байрт дэвшсэн бол “Лайпциг” клуб 49 оноотой хүснэгтийн дэд байрт бичигдсэн хэвээр үлдлээ.
“Вольфсбург” клуб “Лайпциг”-ийг хожлоо | ||
Үзсэн: 1560 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.