
Засгийн газрын хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Гунаажавын Батжаргалыг эгүүлэн татлаа.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томиллоо.
НҮБ-ын Вена дахь салбарт суух Байнгын төлөөлөгчийг томиллоо | ||
Үзсэн: 706 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.