Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2017-03-16 08:25:31

Засгийн газрын хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

-  “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталлаа. Журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан баталж, мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлаг болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

-  Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр /2017-2021/-ийн төслийг хэлэлцээд хөтөлбөрийг Японы талтай эцэслэн тохирч гарын үсэг зурахыг сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв. Хөтөлбөр нь улс төр, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаа, соёл, иргэд хоорондын харилцаа гэсэн бүтэцтэй юм.

-   “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй