Шууд Chart

УИХ-ын дарга М.Энхболд “Mонокле” сэтгүүлд ярилцлага өгөв

2017-03-16 12:39:49

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2017.03.16/ “Монокле” сэтгүүлийн Токио дахь салбарын эрхлэгч, сэтгүүлч Кэнжи Халлд ярилцлага өглөө. Лондонд төвтэй “Монокле” сэтгүүл нь дэлхий дахин, бизнес, соёл урлагийн сар тутмын хэвлэл юм.

Тус сэтгүүл Нью-Йорк, Цюрих, Токио, Торонто, Истанбул, Хонконг зэрэг хотуудад салбартай, Хойд-Америк, Европ, Ази-Номхон далайн бүс нутгийн 70 шахам улс оронд уншигддаг ажээ. Мөн “Монокле” сэтгүүл нь “24 радио” сувгаараа дамжуулан дэлхий ертөнцийн үйл явдлын мэдээ, мэдээллийг 24 цагийн турш цацдаг юм байна.

“Монокле” сэтгүүлийн Токио дахь салбарын эрхлэгч, сэтгүүлч Кэнжи Халл УИХ-ын дарга М.Энхболдоос Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, ардчилал гэсэн сэдвийн хүрээнд асуулт асуун, хариулт авсан юм.


УИХ-ын дарга М.Энхболд “Mонокле” сэтгүүлд ярилцлага өгөв  
Үзсэн: 843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй