Шууд Chart

Д.Батсүрэн: Боксчдыг зодсон этгээдүүдийг баривчилсан

2017-03-20 11:50:03

Боксын спортын ОУХМ, "Рио-2016" зуны олимпын наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар нарын зэрэг тамирчин бусдад зодуулж, хүнд гэмтсэн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байна. Тамирчид одоогоор Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж.

Иймд дээрх хэргийн талаар түүний багш, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнгээс дараах асуултад тодруулга авсан юм.

-Э.Цэндбаатар нарын зэрэг тамирчин бусдад зодуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр янз бүрээр бичигдсэн байна. Үүнд та үнэн зөв хариулт өгнө үү?

-Манай боксын тамирчид Хандгайтад нэгдсэн бэлтгэлд гараад байгаа. Хэрэг гардаг мөч буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө тэд бэлтгэлийн байрнаасаа нууцаар гарснаар ийм хэрэг тарьлаа.

-Чухам хаана, ямар хүмүүст зодуулсан юм бэ. Хэрэгтнүүдийг баривчилсан уу?

-Барьсан. Цагдаа нар шалгаж байгаа. Тэд бэлтгэлийн байрнаасаа оргосон шөнөдөө “UB паласе”-ийн ойролцоох шөнийн клуб руу шууд ирсэн байсан. Тухайн үед том биетэй, үл таних хэдэн нөхөр эхэлж өдөж хоргоосон гэсэн. Тамирчид “Та нар хүн андуураад байна аа. Бид ямар ч буруу зүйл хийгээгүй” гэсэн ч шууд зодох гэсэн юм билээ. Тэгэхээр нь тэд зугтсан гэсэн. Тамирчдыг хэр баргийн энгийн хүн хөөгөөд гүйцэхгүй шүү дээ. Тэд хэсэг зугтаж холдчихоод “Одоо алга болчихлоо. Гүйцэж ирж чадахгүй байх” гээд алхаж байтал өнөө хэдэн залуу машинтайгаар байшингийн булан тойрч, өөдөөс нь гараад ирсэн гэсэн. Тэгээд л Э.Цэндбаатар, Д.Давааням нарыг шууд дайрсан байгаа юм.  

-Хэрэгтнүүд ямар хариулт өгч байна вэ?

-“Хүнд андуурсан байна билээ. Бидний буруу” гэсэн.

-Тамирчдын гэмтэл нь хэр хүнд байна вэ?

-Аз болоход толгой тархи, гар хөлөндөө бэртээгүй байсан. Тэд тамирчдыг мөргөж унагаад өнгөрөхдөө Э.Цэндбаатарын нүүрийг гүперээрээ урчихсан байсан. Гоо сайханд нь л хохиролтой болоод байна.

-“Багш нар нь бэлтгэлийн баазад согтуу байж. Иймд тэд тэрхүү байдлыг далимдуулан гарч ээ” гэсэн мэдээлэл байх юм ...

-Тийм зүйл огт байхгүй. Бэлтгэлийн баазад миний бие болон Ардын багш Д.Банди, гавьяат тамирчин Х.Алтанхуяг, дасгалжуулагч Н.Мөнхсайхан, С.Эрдэнэбат, эмч Э.Энхбаяр нар хамт байсан. Бид хэрэг гардаг өдөр Японы дасгалжуулагч Окаяагийн сургалтанд суусан. Орой нь тамирчдынхаа тоог бүртгэхэд Э.Цэндбаатар гарч ирээгүй. Өрөөнд нь ороод шалгахад унтаж байсан болохоор сэрээгээд яахав гэж бодоод дуудаагүй. Манай тамирчид нэг унтахаараа өглөө болтол сэрдэггүй л дээ. Тэр орой ингэж л бодсон. Гэтэл шөнө 02:00 цагийн үед оргосон байсан.

Э.Цэндбаатар

-Хандгайтаас хэний машинаар хот руу ирсэн юм бэ?

-Боксчин Х.Энх-Амарын машинтай явсан байсан. Тэрбээр бэлтгэлийн баазад машинтайгаа ирсэн байсан юм.

-Нийт хэдэн тамирчин байсан бэ?

-Э.Цэндбаатартай нийлээд зургаа.

-Уг нь тэд олон улсын тэмцээнд оролцох байсан биз дээ?

-Тийм. Тайландад эзэн хааны цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох байсан. Гэвч байдал ийм болсон болохоор Э.Цэндбаатар, Д.Давааням нарын оронд О.Мөнхсайхан, Ж.Отгонжаргал нар явахаар болоод байна. Манай боксын холбоо энэ хэргийн талаар болон тамирчин солих тухай өчигдөр хуралдсан. Бусад мэдээллийг одоо өгөх боломжгүй байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Батсүрэн: Боксчдыг зодсон этгээдүүдийг баривчилсан  
Үзсэн: 17045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [27.123.214.xxx] 2017-03-23 09:45
Дайрсан хүмүүс юун хүмүүс вэ гэдэг сонирхолтой байна. Дэндүү зэрлэг байна. Хүн алахыг юманд тоохгүй хүмүүс байна. Тэднийг хатуу шийтгэ. Дахин хүн алахаас нь өмнө зогсоох хэрэгтэй
Зочин [202.70.46.xxx] 2017-03-21 20:32
Цэндбаатар бол маш сайн тамирчин шүү дээ би маш их дэмжидэг. Энэ хүүг хурдан эдгээрэй л гэж хүсэж байна
Zocin [66.181.178.xxx] 2017-03-21 13:00
Holboo tailbar hii
Зочин [150.129.140.xxx] 2017-07-11 14:22
Dongos pizda min!
Зочин [66.181.160.xxx] 2017-03-21 12:54
Хэн нэгний өмнөөс шийдвэр гаргаж хариуцлага хүлээх юм шиг тамирчин байж үзсэн юм шиг компьютерийн ардаас шүүмжлэхээ больмоор юм. Яг үнэндээ хичнээн их хөдөлмөр хүч хөлсөө урсгаж байж амжилтанд хүрдгийг тамирчин хүн дотроо ямар их тэсвэр тэвчээр жин хасах гэх мэт олон зүйл тохиолддогийг мэдэхгүй. Нэг алдаагаар бүх хүч хөдөлмөрийг үнэлэж болохгүй !
Зочин [202.70.46.xxx] 2017-03-21 12:52
Би заамарын иргэн Отгонбаатар гэж хүн байна.Манай бокст сайн багш байгаа шүү манай энд байсан 2 залуу байсан нэг нь ч яахуу Эрдэнэбаяр гээд уурхайд ажилдаг байсан нөгөө нь Энхээбаатар гээд сайн багш шүү бид өглөө 5цагт автобустай ажилдаа явж байхад хүүхдүүдээ аваад л дандаа гүйж байдаг ер нь л их уйгагүй бэлддэг байсан саын ч ч багш томоотой ч залуу байсан тэр бэлдэсэн хүүхдүүд ер ихэнх нь амжилт гаргасан даа манай заамрын хүмүүс яридаг байлаа хүүхдэд их анхаарал тавьдаг гээд гээд л тэгсэн тэр бэлдсэн багш нь ер гардаггүй нөгөө залуун шигшээгийн дасгалжуулач болсон байсан. Тэр энхээбаатар багш хаана юу хииж явдаг юм бэ буцааж сумандаа урих юмсан манайхан их дэмжинэ. Багшын тухайд яривал ийм л багш хэрэгтэй шүү дээ.Энэ хүний гавъяаг уйгагүй хөдөлмөрыг олон хүн хэлнэ дээ.
Зочин [202.70.46.xxx] 2017-03-21 01:26
Боксын холбооныхонд сануулж хэлхэд өчнөөн жил дасгалжуулагч хийчээд олон сайхан тамирчидыг бэлдэж улсын шигшээ багт оруулсан багшыд гавъяа шагнал өгч ч чадахгүй байж муу сайн зальтай худалч юмнуудаар багш дасгалжуулагчаар тавиад л ийм юм болж баыгаа юм даа. Сайн судалаад тэр багш дасгалжуулагч нартаа спортын тэргүүнээ ядаж өгөөч та нар ийм сайхан багш нарыг шагнаж чадахгүй болхоор ямар холбоо гэхүү дээ та нарыг та.нар бүх наад Эрдэнэбаяр гээд туслах дасгалжуулагч тэр ер нь өөрөө олон улсад ганц тэмцээнд орж үзсэн үү ганц жишээ л хэлхэд ийм л юмнуудаар дасгалжуулагч хийж бгаа ш дээ
Зочин [202.70.46.xxx] 2017-03-21 01:15
Сайн сайн дасгалжуулагч нар зөндөө байхад хэдэн архичинг багшаар сонгочоод үнэн зөвөөр багш нараа шалгаруулж авахгүй наймааны багш нар ийм л бгаа. Багш нар солигдосон л гэсэн яасы бүх багш нараа цуглуулаад уриад хэн хэр тамирчин байсан ямар амжилт үзүүлж бсан олон улсад болон тэмцээнд ямар амжилт гаргасан энэ тэр гээд л олон зүылээр нь харж сонгохгүй болхоор ийм л зүйл болж бгаа ш дээ. Хөдөө орон нутагт ч гэсэн зөндөө сайн багш байж л бга. Монголын бохын холбоо хүнээ олж шагнахгүй сайн тамирчин байсан сайн дасгалжуулагч нараа хаячихдаг юм билээ.Зальтай нэг нь бусдынхаа бэлдэсэн шавь нараа өөрийн нэр дээр болгоод л шагнал нэр төрийн төлөө үхтэлээ явдаг юм билээ. Энэ асуудалыг ч шиыдэж хэн хэний шавь хэн бэлдэсэн гэдгийг ч ялгаж чадахгүй боксын холбоо бгаад хэрэг бна уу. Муу багштай болхоор энэ тамирчид хараа хяналтгүй ийм хохирол амсаж бна. Ядаж архи уудагүй багш олоод сонгооч бэлтгэлд гарсан үед тэр хэдэн тамирчинаа манаад хонох багш бгаа л байхгүй бна уу боксынхонд
Зочин [150.129.140.xxx] 2017-07-11 14:23
Yu ch medkum bj bitii shaa chi. Teneg gulug uuruusuu ichdeggui bhdaa iim naaldangitai turtsun bolhoor.
дуламсүрэн [66.181.190.xxx] 2017-03-20 22:02
Энэ хүүхэд ухаангүй байгаа юм биш үү тэгэхэд шигшээ багаас хөөж туух юм ярьж байдаг. Энэ хүн есны хэрэг мөн үү. Би энэ хүүхдийг дэмждэг. Харин багш нар нь албанаасаа буучих вий гэж шавь нараа урдаа барьж байдаг боксд удирдлага гэж байдаг бол хариу бичнэ үү. Тэмцэхэд бэлэн
Үнэн [122.201.31.xxx] 2017-03-20 21:37
Ороо нь орсон илжиг шиг охид эргүүлж явж л дээ! Ийм сахилга батгүй тамирчдыг нэг мөсөн чөлөөлөх хэрэгтэй!
Зочин [150.129.140.xxx] 2017-07-11 14:24
Nerteigeer n zasaad hay geech teneg sagaa min.
zochin [202.21.106.xxx] 2017-03-20 17:06
Hen hendn hatuu hariutslaga hvleelgvvl taarna hoishxodn surgamj bolog.tamirchidiin orgoj bhad bagsh nar yu harj bsiin.Saxilga bat zoxion baiguulaltal muugiinh.Hvniig anduurch ingeteln chono huuj bgm shig huudugn yul bol negl uchir bn.Tsendbaatariig zaluuchid bvgd shahuu tanina.Uursduul aagarhaj omgorxson bhlda.Ervvlch bai sogtuuch bai hvniig ingej huuj murguj zodno gdg neg bishee
Sahilaga bat hamgiin chyhal!!! [148.60.92.xxx] 2017-03-20 15:52
Gol ni tamirchin hyn sahilaga bat l chyhal!tyynees bys hyniig muugaar byy helzgee!!!
Hi [77.119.131.xxx] 2017-03-20 15:44
Zooz, xun dairch toglodog zaluus ym bizde, buur amar anduurchij genu!!! Tegeed ch bas beltgelee xiixgui yu xiij yavsii oorsdoo
Зочин [202.179.29.xxx] 2017-03-20 15:33
Тэр зургаан тамирчныг улсын шигшээ багаас шууд хөөж ахиж авахгүй байх ёстой. Тамирчид төрөөс цалин хангамж шагнал урамшуулал хангалттай авч байгаа. Жирийн иргэд яаж хөдөлмөрлөж насаараа мөлхчихөөд ямар цалин авдаг билээ. Эд нар арай дэндэ байна. Эд нарт хариуцлага хэрэгтэй багш нарт нь ч гэсэн
Зочин [150.129.140.xxx] 2017-07-11 14:25
Mai shuu gulug min. Cham shig lalar hzee ch udirdlagiin hemjeenii alban tushaald ochihgui ldee. Teneg patsaan.
irgen [49.0.141.xxx] 2017-03-20 17:32
Surtei undur tsalin ugdug yum shig yrij bainaa
зайл [43.242.242.xxx] 2017-03-20 15:54
зайл
Zochin [104.159.214.xxx] 2017-03-20 21:41
Tamirchidiin huwid ter chin ajil ni meduu. Ted ch gsn hangalttai tsalin awdaggui. Ted ch gsn ter jhn tsalingiin tuluu hulsuu ursgan mulhdii. Ymr zam tuuldaggiig ni medehgui bj bitgii olon ym yariad bai. Hrn ter beltgelees orgoson tamirchidtai hariutslaga tootsoh ni zuw.
zochin [103.9.90.xxx] 2017-03-20 15:29
arhi yyh gehgeegui um bol yah gej baarand orodg um bitgii teneg um yariad bgaa ch humuus mini hun doromjlood bgaa um yy haashaa um
zochin [103.9.90.xxx] 2017-03-20 15:28
er ni sanaatai ch sanaandgui ch oorsdoo iim heregt orj amand ni bagtaj bgaa bizdee ter garch yavaagui bol hen tolgooigii ni hagalj zodoh um bitgii hund byryy og oorsdoosoo l bolj bgaa um
zochin [103.9.90.xxx] 2017-03-20 15:26
dandaa zavaarsan um hiichiheed hun meelaad tor zasag harsangui geed l soliorood ingej arhidah zavhairch yavahad yaj amjilt gargah um neg hojood l neg ih peediisen umnuud tom tom baagaad l ongorood l tegdeggui bh shuu ene gadnii mundag tamirchid chin dasgaljyylagch nar ch gesen oligtoihon dasgaljyylaad changalaad ogoh htei shdee
zochin [103.9.90.xxx] 2017-03-20 15:23
er ni manai tamirchid shig dasgal syrgyylilt hiideg tamirchid yamar ch orond bgui bh ylsiin mongoor baahan tyilj tyilj daraa ni yag ingrh grj bsan bolsongui yag tegeed yalah gej bsan tsag agaar tsagiin zoruu geh mer balai ytgagui hogiin um yariad l dyysdag bizde ene baidliig zogsooh htei shdee sahilga aldsan tamirchdiig erhiig ni 2 3 jileer hasah htei shdee
Hi [103.212.119.xxx] 2017-03-20 14:52
Ene sanaatai vildel yum bishvv Tsendbaatariig temtseend yawauulahgvi gesen hort yawuulga
Зочин [182.160.3.xxx] 2017-03-20 14:34
Ийм зvйл залуу бхад гарч байдаг. Багш нар арга ядаад гаднаас цоожлоод гардаг бсан. Харин машинаар хvн дайрна гэдэг юу гэж ойлгох вэ?. Ялыг нь телевизээр нээлттэй чанга яллах хэрэгтэй.
Монголхүү [59.153.115.xxx] 2017-03-20 14:29
Монгол Улсын шигшээ багийн тамирчид ингэж болохгүй ээ. Ямар хангамж эдэлдэг билээ. Ялангуяа цугларалтын үед, тодорхой хугацаагаар эрхийг нь хасах хэрэгтэй.
Зочин [66.181.176.xxx] 2017-03-20 14:04
Яагаад тамирчдыг буруутгаад байгааг ойлгохгүй байна. Бэлтгэлээс оргож зугаацах гэсэн нь залуу насанд байдаг л зүйл шүү дээ. Тэд архи уусан уу? Хүн зодсон уу гэдэг бол өөр асуудал. Зүгээр байгаа хүмүүсийг машинаар дайрч зодно гэдэг бол арай зэрлэгшиж байгаагийн шинж шүү дээ.
Зочин [106.184.21.xxx] 2017-04-02 19:06
Yamarch sahilga deg juram alga, tur ard tumen eh orniihoo neriin umnuus yavah yostoi undur hariutslaga uurch yavaa gedgiigee umartsan tamirchdad hatuu hariutslaga toots. yun. undur tsalin ch ugdug yum ch geh shig ter mungu ajil hiideg buteedeg. humuusiin huls huch shingesen mungu baga ch gesen une tsentei. baih yostoi. temtseen uraldAnii negdsen. beltgeld garchaad. engiin hun shig yaria yariad yavdag humuusiig. bugdiig ni shigshee bagaas has. hench baisan daraagiin uye iig ni tsag. hugatsaa zaraad. beltgeh. heregtei. ene bol shudraga zarchim. tedniig. beltgeliin. bairandaa. baij. baihad. hen ochij. zoddog yum. demii teneed muusain. humuust. horlogdood . hairan zaluu. nas.
Зочин [150.129.140.xxx] 2017-07-11 14:28
Naad Socialist uzel bodloosoo salahgui bol chi amidraliin saihniig hezee ch mederch chadahgui ungursun niigmiin shavhruu bolsoor bolsoor shuumjilseer shuumjilseer uuruu neg medehed hen ch bish bolchihson bdag umdaa. Mongold cham shig humuus olon bn. Zaaval iim baih yostoi zaaval tiim baih yostoi bish yagaad iim baij bolohgui gej harah tiim hetsuu bnuu? Muhar susegtei, uuriiguu bodson, ner hundend durtai iim garuudiig Sarandavaa hurtel argalchihiimaa sda. Amar naas.
Зочин [124.158.125.xxx] 2017-03-20 13:43
sahilgagui tamirchid baina !! Yaj iim humuus amjilt gargah um !!!
Зочин [112.72.11.xxx] 2017-03-20 13:43
Hariutslaga chuhal ,tiim bolohoor dahin oroltsuulah hereggui uur sain boxer zunduu bga mongold
Зочин [202.179.29.xxx] 2017-03-20 13:32
ахлах багштай нь хариуцлага тооц ийм биеээ емеерсен хvнээр удирдуулна гэж юу байдаг юм
аааааааааа [103.229.122.xxx] 2017-03-20 13:23
тамирчидыг шигшээ багаас нь хөөвөл таарна,
z [93.106.59.xxx] 2017-03-20 13:16
iim tamirchidaa ulsiin bagaas hooh heregtei hariutslaggui bas show nd dontoi yum bn daa
Зочин [169.253.162.xxx] 2017-03-20 13:07
Dasgaljuulagchaa ta tsergiin bayaraa temdegleed huuhduudee taviad tuutsan bn sh d, ajilaa hii, chadahgu bol chaddag hariutslagata 1 nd n og, bitgii mongoliin boksd gai bolood bai!!! Arhichid
Зочин [202.179.23.xxx] 2017-03-20 13:06
bagsh nar bas arhidaj bsiim bishuuu. orgoson boxchidodod hariutslaga toots
Зочин [202.179.23.xxx] 2017-03-20 12:56
ARCHAAAGUI BOXCHID YM DAAAAAAAAAAAAAAAAAAA
Арга хэмжээ авах [59.153.113.xxx] 2017-03-20 12:17
БТСГазар, үндэсний шигшээ багийн удирдлага, дасгалжуулагч нарт арга хэмжээ авах хэрэгтэй. Токио 2020 найдвар болсон тамирчинг ингэж алах гэж. Хариуцлагагүй байна.
зочин [27.123.214.xxx] 2017-03-20 12:12
Сахилга бат.багш нар арьсаа хамгаалаад хэрэггүйдээ

Бидэнтэй нэгдээрэй