Шууд Chart

“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих” концессын гэрээний төслийг танилцуулахыг үүрэгдлээ

2017-03-20 19:16:47

“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг хэрэгжүүлэх, санал тавьсан хуулийн этгээдүүдтэй концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Ажлын хэсэг хэлэлцээрийн үр дүнд ТЭЗҮ болон УИХ-ын Байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яамны саналд зөвлөмжид дурдсан технологийн шийдлийг бүрэн багтаасан санал ирүүлсэн “Богда” ХК, “Жинхуа” ХХК-ийн түншлэлийг сонгох санал ирүүлжээ.

Уг түншлэл нь цэвэрлэх байгууламжийн төслийн 30 хувийг өөрийн хөрөнгөөр,  үлдсэн 70 хувийг 10 жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй, эхний 4 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл бүхий банкны зээлээр  санхүүжүүлэх санал ирүүлжээ.

Танилцуулгатай холбогдуулан “Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр концессын шууд гэрээний төслийг тохирч, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.


“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих” концессын гэрээний төслийг танилцуулахыг үүрэгдлээ  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.4.248.xxx] 2017-03-21 09:25
Технологи сайтай барууны компаниар хийлгэсэн нь дээр. Цэвэрлэх байгууламж бол маш чухал объект. Санал бол зөвхөн л санал юу ч гэж бичиж болно. Яг яаж хийхийг нь хэн ч мэдэхгүй. Тиймээс найдвартай компаниар хийлгэх хэрэгтэй. Муу юм хийлгэж дараа нь засах гэж мөнгө зарж байснаас сайн юм нэгмөсөн хийлгэх хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй