Шууд Chart

Үндсэн чиглэлийн биелэлт 61 хувьтай гарчээ

2017-03-20 19:22:18

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт өнгөрсөн оны эцсийн байдлаар 61.2 хувьтай гарлаа. Үндсэн чиглэлд тусгасан 158 арга хэмжээнээс 19 нь 100 хувь буюу бүрэн, 39 нь 90 хувь, 23 нь 70 хувь, 33 нь 50 хувийн биелэлттэй, бусад нь 30-аас доош хувьтай байна.

Макро эдийн засгийн бодлого 64.3, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 52.5, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 59.6, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 67.9, засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад болон батлан хамгаалах салбарын бодлого 64.6 хувьтай гарчээ. 

Цаашид Үндсэн чиглэлд тусгаан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг улсын төсөвт бүрэн тусгаж байх, төсвийн ерөнхийлөн захирагч нар жил бүрийн Үндсэн чиглэлд тусгасан өөрийн хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, оны эхнээс жигд хэрэгжүүлэх, тухайн онд хүрэх түвшингээ бодитой тогтоохыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас үүрэг болголоо.


Үндсэн чиглэлийн биелэлт 61 хувьтай гарчээ  
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй