
Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ.
Дэлхийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас барж байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо нэг сая хүрч 200 мянга орчим хүүхэд эндэж байна. Өвчлөлийг бууруулах идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд 2000-2015 оны байдлаар нас баралт 22 хувиар буурсан, цаашид 2020 онд 35 хувь, 2035 онд 95 хувиар бууруулахаар зорьж байна.
Манай улсад бүртгэгдэж байгаа сүрьеэгийн нийт тархалт 2013 оны байдлаар 100 мянган хүн амд 254 тохиолдол гэж тооцоолж байсан. Харин 2014-2015 оны хооронд хийсэн сүрьеэгийн тархалтын судалгаагаар бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалт 100 мянган хүн ам тутамд 757 тохиолдол байгаа бөгөөд тооцооллоос гурав дахин их байгаа нь тогтоогдсон. Энэ нь 3 сая гаруй хүн амтай манай улсын хувьд сүрьетэй 12 мянга буюу түүнээс олон хүн амьдарч байна гэсэн үг юм.
2016 оны байдлаар нийслэлийн хэмжээнд нийт халдварт өвчний 39517 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 9.8 хувийг сүрьеэгийн халдвар эзэлж байна. Жил бүр улсын хэмжээнд 4000 гаруй хүн сүрьеэгийн халдвартай хэмээн шинээр бүртгэгддэг бөгөөд 59.4 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна.
Сүрьеэ ...
Сүрьеэ өвчин нь нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд халдварладаг амьсгалын замын халдварт өвчин. Сүрьеэгээр аль насны ямар ч хүн өвдөж болно. Сүрьеэгийн үүсгэг нь ном сонинд 90 хоног, тоос шороонд 100 хоног, газрын хөрсөнд 100 хоног, -40 хэмийн хүйтэнд 50 жил, бяслаг болон цагаан идээнд 120 хоногоос 1 жилийн хугацаанд амьдрах чадвартай байдаг. Харин нартай дулаана орчинд амьдрах чадвар муутай байдаг. Нарны шууд гэрлийн тусгалаар 2-8 цагийн дотор сүрьеэгийн нян задарч устаж байдаг. Ариутгалын бодис хэрэглэсэн үед 15-24 цагийн дотор устдаг.
Дэлхий дээр жил бүр 1,8 сая хүн сүрьеэ өвчний улмаас нас бардаг | ||
Үзсэн: 1671 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.