Шууд Chart

МИАТ-ийн экс удирдлагуудын шүүх хурал үргэлжилж байна

2013-11-08 13:36:10

МИАТ-ийн удирдлагаар ажиллах байхдаа "Дайны эрсдлийн даатгалын сан” нэрээр их хэмжээний мөнгө гадаад руу угаасан хэрэгт холбогдчдын хэргийн хяналтын  шатны шүүх хуралдаан  Улсын Дээд шүүхэд өнөөдөр болж байна. МИАТ-ийн захирал асан  Б.Эрдэнэбилэг,  Р.Бат-Эрдэнэ,  Ц.Орхон нарын зургаан хүний хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Нийслэлийн шүүхээс хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх хууль  зөв хэрэглэсэн, яллагдагчид хууль ёсны дагуу ял оногдуулсан хэмээн үзэж, хэвээр баталсан. Жишээ нь анхан болон давж заалдах шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар,  Р.Бат-Эрдэнэд 12.1 жил,  Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан  Ч.Хоролсүрэнд 13.1 жил,  Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан  Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан  н.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноогоод байгаа юм. Шүүх хурал үргэлжилж байна.


МИАТ-ийн экс удирдлагуудын шүүх хурал үргэлжилж байна  
Үзсэн: 983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй