Шууд Chart

Дэлхийн хамгийн анхны жолоочгүй, уралдааны авто машиныг танилцууллаа

2017-03-30 11:44:42

Дэлхийн томоохон авто машин үйлдвэрлэгчид, технологийн аваргууд гээд огт бүрэлдээгүй байгаа хиймэл оюун ухаан бүхий өөрийгөө жолоодох чадвартай машины зах зээлд, хөрөнгө оруулж, хөгжүүлж байгаа олон компани байдаг.

Тэдгээрийн ихэнх нь ойрын таван жилд, технологийн дэвшлийг агуулсан, авто машинаа хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. Тэдний нэг нь  цахилгаан хөдөлгүүртэй, авто машины уралдааныг санаачилсан "Формула Е"-г зохион байгуулагч "Роборейс" копмани юм. Гэхдээ тэдний бусдаас ялгарах онцлог нь дэлхийн хамгийн анхны цахилгаан хөдөлгүүртэй, жолоочгүй, уралдааны авто машиныг бүтээх явдал аж. 

Тус компани өнгөрөгч хоёрдугаар сард Испанийн Барселона хотноо зохион байгуулагдсан олон улсын үүрэн холбооны үйлдвэрлэлийн үзэсгэлэнгийн үеэр энэхүү робокар авто машинаа олон нийтэд танилцуулсан. Уг авто машины нийт жин 975 кг, 4.8 метрийн урттай, хоёр метрийн өргөнтэй, тус бүр 300 квтын 4 цахилгаан мотортой, цагт 320 км хүртэл хурдлах чадвартай. Түүнчлэн гэрэл илрүүлэгч бүхий 2 радартай, хэт авианы мэдрэгчтэй, 2 оптик хурд хэмжигчтэй, глобал навигацийн хиймэл дагуулын систем ашигласан гээд уг машинд хамгийн сүүлийн үеийн байж болох бүхий л технологийг ашиглаж өгчээ.

Саяхан Буэнес Айрест болсон Еприкс уралдааны үеэр тус компани хоёр авто машиныг уралдаанд оролцуулж, амжилттай туршжээ. Тиймээс ирэх 3-р улирлын Еприксийн уралдаанд 20 ширхэг авто машинаа уралдаанд оролцуулахаар төлөвлөөд буй юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн анхны жолоочгүй, уралдааны авто машиныг танилцууллаа   
Үзсэн: 4050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй