Шууд Chart

“Байерн Мюнхен” лигийг тэргүүлсээр байна

2017-04-03 15:26:02

Германы “Бундес лиг”-ийн тэмцээний 26-р тойргийн сүүлийн тоглолтууд урд шөнө болсоноор энэ тойргийн тоглолтууд өндөрлөлөө. “Байерн Мюнхен” клуб энэ тойрогт “Аугсбург”-ийг талбайдаа хүлээн авсан. Мануэль Нойер бэртэлтэй байгаа учраас сэлгээний хаалгач Свен Ульрэй талбайд гарсан. Алдарт “Альянц-Арена” цэнгэлдэх хүрээлэнд энэ өдөр 70 мянга орчим хөлбөмбөгийн хорхойтнууд хүрэлцэн ирж, 2 багийн тоглолтын үзэж сонирхжээ. Тоглолтын 17 дахь минутад Тиаго Алькантарагийн уралдуулсан дамжуулалтыг Роберт Левандовски хаалганд хүчтэй цохиж, гоолын салхийг хагалсан. Улмаар 36 дахь минутад Левандовскигийн хөндлөн дамжуулалтыг Германы шигшээ багийн супер од Томас Мюллер амжилттай төгсгөсөн. Тоглолтын 2-р үе эхлээд багийн шилдэг мэргэн бууч Роберт Левандовски энэ өдрийн 2 дахь гоолоо оруулж, тооны харьцааг 3:0 болгосон. Үүнээс төд удалгүй Левандовскигийн тун мэдрэмжтэй, уран гоё дамжуулалтаар Тиаго Алькантара гоолыг оруулж чадсан. 28 настай Польш довтлогч Роберт Левандовски улмаар энэ тоглолтын 3 дахь гоолоо ийн оруулж, хет-трик толилуулсанаар энэ улирал 26 тоглолтод оролцож 24 гоол оруулсан үзүүүлэлттэй болж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж эхэллээ. Түүний хувьд өнөөдрийн тоглолтод 2 гоолын дамжуулалт өгсөн юм. Улмаар тоглолтын 80 дахь минутад Томас Мюллер дахин нэг гоолыг оруулсанаар “Байерн” өрсөлдөгчөө 6:0-ийн харьцаатай илт илүүрхэн хожсон. Карло Анчелоттигоор удирдуулсан “Байерн Мюнхен” бүх тэмцээний хүрээнд сүүлийн 20 тоглолтдоо хожигдоогүй байгаа бөгөөд “Бундес лиг”-ийн тэмцээний 18 багийг 26 тойргийн дараах байдлаар 65 оноотой тэргүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Байерн Мюнхен” лигийг тэргүүлсээр байна  
Үзсэн: 1316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй