Шууд Chart

“Лайпциг” 16 дахь хожлоо авлаа

2017-04-03 15:38:14

“Бундес лиг”-ийн хүснэгтийн 2-р байрт бичигдэж байгаа “Лайпциг” клуб энэ тойрогт “Дармштадт”-ыг өөрйин талбайдаа хүлээн авсан. Тоглолтын эхлээд 12 минутын дараа “Лайпциг”-ын довтолгооны шугамын шилдгүүдийн нэг Гвиней залуу Наби Кейта тооны харьцааг нээж, багтаа тэргүүллийг авчирсан. Улмаар тоглолтын 2-р үед багийн шилдэг хагас хамгаалагч Эмиль Форсберг маш хүчтэй, оновчтой цохилтоор багйинхаа тэргүүллийг бататгасан. 25 настай Швед плэймэйкер Форсберг энэ өдөр мөн 2 гоолын дамжуулалт өгч шилдэг тоглолтоо үзүүлсэн. Энэ улирал тэрээр 22 тоглолтод талбайд гарахдаа 8 гоол оруулж, 13 гоолын дамжуулалт өгөөд байна. Тоглолтын төгсгөлд талбайн эздээс Вилли Орбан, Наби Кейта нар гоолыг оруулсанаар 4:0-ийн харцьаатай “Лайпциг” өрсөлдөгчөө хожиж, энэ улирлын 16 дахь хожлоо авлаа. Тэд одоогоор хүснэгтийн дэд байрт улирлыг 52 оноотой үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Лайпциг” 16 дахь хожлоо авлаа  
Үзсэн: 1544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй