Шууд Chart

А.Крамарич 2 гоол оруулж, “Хоффенхайм” 3-р байраа хадгаллаа

2017-04-03 15:39:33

"Бундес лиг"-ийн хүснэгтийн 3-р байрт улирлыг үргэлжлүүлж байгаа “Хоффенхайм” клуб энэ тойрогт ХБНГУ-ын нийслэл Берлин хотын алдарт “Олимпиа” цэнгэлдэх хүрээлэнд зочиллоо. Тоглолтын эхний гоолыг Словак хамгаалагч Петер Пекарик хаалганд оруулсан. Түүний хувьд “Бундес лиг”-т 151 дэх тоглолтдоо ийнхүү оролцож, лигийн тэмцээний анхны гоолоо оруулж байгаа юм. Энэ гоол орсоноос удалгүй “Хоффенхайм”-аас Андрей Крамарич тооны харьцааг тэнцүүлээд байсан бол Герман хамгаалагч Никлас Зюле үнэхээр гоёмсог нэгэн цохилтыг гүйцэтгэж, баг нь тоглолтыг хошуучлаад эхэлсэн. Улмаар 25 настай Хорват Андрей Крамарич улирлын 10 дахь гоолоо ийнхүү оруулсанаар 3:1-ийн харьцаатай “Хоффенхайм” өрсөлдөгчөө хожсон. Тэд 26 тойргийн тоглолтоос 48 оноо авсан үзүүлэлтээрээ лигийн хүснэгтийн 3-р байрт бичигдсэн хэвээр үлдлээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

А.Крамарич 2 гоол оруулж, “Хоффенхайм” 3-р байраа хадгаллаа  
Үзсэн: 1260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй