Шууд Chart

ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

2010-01-10 20:37:02

Монголын өсвөрийн шатарчдын клубүүдийн холбооны нэрэмжит тэмцээн энэ сарын 8-10-нд боллоо. Тэмцээнд их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, улсын долоон удаагийн аварга Ж.Лхагва нарын 139 шатарчин А, В, С гэсэн ангиллаар өрсөлдсөн юм. А ангилалын шатарчдаас их мастер Б.Хатанбаатар нэг ч хожигдолгүй тэргүүн байр эзэлсэн бол удаах байрт Цагдаагийн ерөнхий газрын ОУХМ Б.Гүндаваа, "Мончесс" клубийн ФМ Г.Эрдэнэ нар оров. В ангилалд "Хөх морьт" клубийн дэд мастер Б.Анхбаяр, "Цагаан бэрс" клубийн шатарчин С.Болдбаатар, "Лидер" клубийн Б.Насанбат нар тэргүүллээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд буюу С ангилалд тэргүүн байрыг ОУХМ Б.Анхчимэг, удаах байруудыг дэд мастер Б.Баярмаа, Г.Амгалан нар эзэлсэн. Тус тэмцээний В ангиллын эхний 25 байрт шалгарсан шатарчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан юм.

Нийтэлсэн: Б.Багабанди

ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО  
Үзсэн: 1796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй