
NCAA буюу АНУ-ын Их дээд сургуулиудын спортын холбооны сагсан бөмбөгийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 1-р дивизионы шигшээ тоглолт өнөөдөр АНУ-ын Аризона мужийн Глендэйл хотын Феониксийн их сургуулийн спортын ордонд боллоо. Энэ жилийн тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Хойд Каролинийн их сургуулийн “Тар Хилс” баг дахин аваргын төлөө шалгарч “Гонзага Буллдогс” багтай өрсөлдсөн. Энэ тоглолтыг өнөөдөр ордонд 76.168 хүн үзэж сонирхсоноос Гонзагагийн их сургуулиас төрөн гарсан хамгийн алдатрай сагсан бөмбөгч АҮСБХ-ны лигийн алдрын танхимын гишүүн Жон Стоктон хүрэлцэн ирж үзжээ. “Гонзага Буллдогс”-оос энэ өдөр Нигел Уильямс-Госс 15 оноо авч, 9 удаа самбараас бөмбөг авч, 6 оновчтой дажмуулалт өгөн багаа тэргүүллээ. Мөн Перкинс 13 оноо, Польш залуу Прземек Карновски 9 оноо, 9 удаа самбараас бөмбөг авчээ. Харин хойд Каролинагийн их сургуулийн багаас Жоел Берри 22 оноо, Жастин Жексон 16, Айзея Хикс 13 оноо, 9 самбар авчээ. Улмаар тоглолтын үндсэн цагт 71:65-ын харьцаатай Хойд Каролинагийн их сургуулийн баг 6 дахь удаагаа NCAA-н аварга боллоо. Мөн Хойд Каролинагийн их сургуулийн баг Рой Уиллиамсын удирдлага дор 3 дахь удаагаа аваргын цомыг өргөж байна.
Хойд Каролинагийн их сургуулийн баг дахин түрүүллээ | ||
Үзсэн: 1590 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.