Шууд Chart

Гацууртын алтны ордын талбайн хил заагийг 3025 га-гаар тогтоов

2017-04-05 08:41:15

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын талбайн нийт хэмжээг 3025 га байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоолоо. Ингэхдээ геологийн тогтоц, ашигт малтмалын илрэл, эрдэсжсэн цэг, эрлийн шалгуур шинж тэмдэг, ашигт малтмалын хүдэржилт байж болох талбай, уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бүтээн байгуулалт хийх газар зэргийг харгалзан үзжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий 16 ордоос Эрдэнэтийн овооны зэс-молибдений, Гацууртын алтны үндсэн ордуудын талбайн хил заагийг тогтоохоор өнгөрсөн сард газар дээр нь ажилласан байна. 

Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Сентерра Гоулд” компани эзэмшдэг бөгөөд алтны баттай, бодитой болон боломжтой нөөцийг 50 тонноор улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлжээ.

Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн мандал сумын нутагт орших бөгөөд Улаанбаатар хотоос 180 км, Бороогийн алтны үндсэн ордоос 45 км-т байдаг юм.


Гацууртын алтны ордын талбайн хил заагийг 3025 га-гаар тогтоов   
Үзсэн: 1062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй