
Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Cup” тэмцээний ээлжит тоглолт өчигдөр Монгол-БНАСАУ-ын багын хооронд боллоо.
Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд “Эрчим”, “Кинг Ван Ча” багуудын тоглолт болж, 3:0 онооны харьцаагаар зочин багийн ялалтаар өндөрлөв.
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга “Эрчим” клуб БНАСАУ-ын лигийн 15 удаагийн аварга “04.25” багтай өнгөрсөн сарын 14-нд эхний тоглолтоо хийж, 6:0-оор хожигдсон билээ.
Тэд энэ удаа хоёр дахь тоглолтоо “Кинг Ван Ча” багтай хийж, ялагдал хүлээв. "Эрчим" дараагийн тоглолтоо ирэх сард БНАСАУ-ын "4,25" багтай хийх аж.
Зочин баг хожил байгуулав | ||
Үзсэн: 1219 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.