Шууд Chart

Цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг танилцуулав

2017-04-07 08:52:14

Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, ШШГБ, ТЕГ-ын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг танилцуулах арга хэмжээ өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр, ахлах референт Ж.Амгалан нар танилцуулгыг хийсэн юм. Уг арга хэмжээнд Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, ШШГБ, ТЕГ-ын удирдлагууд, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр энэ үеэр цэргийн алба хаагчдын цол, ялгах тэмдгийг дэлхий нийтийн жишигт нийцүүлэх чигийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зүгээс өгснийг танилцуулав. Монголд ахлах офицеруудын цол, ялгах тэмдэгт таван хошуу, бусдад нь өлзий тэмдгийг хэрэглэж байгаа. Дэлхий нийтийн жишгээр бүгдээрээ таван хошуу хэрэглэдэг.

Мөн дүрэмт хувцасны стандартыг зарим байгууллага Засгийн газраар, зарим газар нь эрхэлсэн сайдын хэмжээнд тогтоодог. Алийг нь Ерөнхийлөгчийн хэмжээнд батлах ёстой вэ гэдгийг мөн хэлэлцэх шаардлагатай байгаа. Энэ талаар санал солилцох  уулзалт хийж байна гэлээ.

Ахлах референт Ж.Амгалан цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварын танилцуулгыг хийлээ. Шинэчилсэн загварууд дээр холбогдох байгууллагууд санал нэгдвэл Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг удахгүй өргөн барих юм байна.


Цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг танилцуулав  
Үзсэн: 2370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ард иргэд [37.142.88.xxx] 2017-04-08 05:34
Цэргийн хувцас формыг солихоо боль цэцэрлэг, сургууль., эмнэлэг барь нөгөө төсөв, мөнгөө хэмнэх, зардал багасгах хаана б.а тэрбайтугай янз бүрийн хувцас форм, цол, тэмдэгнүүдийг боль...жич..даатгал. татвар,прокурор бүгд төсөвийн зардал
Зочин [103.212.119.xxx] 2017-04-07 10:53
Төсөв зардал хүндхэн байхад энэ заавал одоо хийгдэх ажил мөн үү?ер нь ажилын хариуцлага сахилга бат сайжрах муудахад бидний мөрөн дээр таван хошуу эсвэл ,өлзий тэмдэг байсан нь тэгтлээ нөлөөлсөн юм уу?ийм асуудлыг хөндөхдөө хэн нэг хүн дээрээс биш ажил амьдралд эдлэж хэрэглэж байгаа алба хаагчдын саналыг эхлээд авч шийдэж байх эь л зөв болуудаа.

Бидэнтэй нэгдээрэй