Шууд Chart

Мах экспортлогчдыг хүлээн авч уулзлаа

2017-04-11 15:40:52

МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүний талаар санал солилцон, заавар зөвлөмж өглөө.

БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын баг тавдугаар сард манай улсад ажиллаж, махны үйлдвэрүүдэд эрсдэлийн үнэлгээ хийнэ. МХЕГ-аас мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч, тус газарт хандсанаар ийнхүү эрсдэлийн үнэлгээ хийх баг Монголд ажиллах юм.

Уулзалтын үеэр Махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат мах экспортлогчидоо төлөөлөн үг хэлж, мах, махан бүтээгдэхүүн экспорлох үйл ажиллагааг хүндрэл чирэгдэлгүй, шуурхайг шийдвэрлэхийг БНХАУ-ын талд уламжилж өгөхийг хүслээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний мал эмнэлэг ариун цэвэр, хорио цээрийн шаардлагын тухай протокол /2011 он/, үхэр, хонь, ямааны мах экспортлох протокол /2016 он/, адууны махаар хийсэн бууз баншны мал эмнэлэг, ариун цэвэр хорио цээрийн санамж бичиг /2015 он/ болон мал эмнэлгийн гэрчилгээг тус тус тохиролцож  мах, махан бүтээгдэхүүн экспортлогдож байна.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-д адууны мах экспортлох дөрөв, баруун таван аймгаас үхэр, хонь, ямааны мах экспортлох зургаа, дулааны аргаар мах боловсруулж экспортлох дөрөв, дулааны аргаар боловсруулах үйлдвэрүүдэд мал төхөөрч мах нийлүүлэх тав, адууны махаар хийсэн бууз, банш экспортлох нэг, нийт 25 үйлдвэр бүртгэгдээд байгаа.

Мөн ОХУ-д мал төхөөрөх, мах эхлэн боловсруулах 26, дулааны аргаар боловсруулах есөн үйлдвэр бүтээгдэхүүнээ экспортлох эрх аваад байна.


Мах экспортлогчдыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй