
Пүүл Бильярдын 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хасагдах шатны тоглолтууд эхэллээ. Тэмцээний энэ шатны тоглолтууд "Улаанбаатар" их дэлгүүрийн байранд үргэлжилж, энэ сарын 13-ны өдөр шигшээ тоглолтууд болсоноор энэ жилийн улсын аваргууд тодрох юм байна.
Монголын поккет бильярдын холбооноос зохион байгуулж байгаа 2017 оны насанд хүрэгчдийн пүүл бильярдын УАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөж, өнөөдөр хасгадах шатны өрсөлдөөн эхэллээ. 8 дахь удаагийн УАШТ-д эрэгтэй 64, эмэгтэй 22 тамирчин ур чадвараа сорин өрсөлдсөн байна. 2009 оноос эхлэн зохион байгуулагдах болсон пүүл бильярдын улсын аваргын тэмцээнд өмнөх 7 жил эмэгтэйчүүдээс Б.Нарантуяа 5 удаа, Б.Уянга 2 удаа түрүүлж байсан байна. Харин эрэгтэйчүүдээс Т.Амаржаргал 2 удаа түрүүлж байсан бол П.Одхүү, Б.Цэдэндамба, Л.Дэлгэрдалай, А.Дэлгэрхүү, С.Мянганбаяр нар тус бүр нэг удаа улсын аваргаар тодорч байжээ. Насанд хүрэгчдийн улсын аваргатай зэрэгцээд 5дахь удаагийн өсвөрийн УАШТ болж, 24 тамирчин өрсөлдсөн байна.
Манай улсын залуу бильярдчидын ур чадвар жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн жил залуучуудын ДАШТ-ээс манай улсын тамирчин Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилтыг үзүүлсэн билээ. Удахгүй пүүл бильярдын 2017 оны залуучуудын УАШТ мөн ОХУ-ын Москва хотноо болно. Түүнчлэн манай улсын 4 тамирчин 29 дэх удаагийн оюутны универсиад наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм байна. Бага олимп гэгддэг оюутны универсиад наадам энэ жил Тайвань улсад болох бөгөөд пүүл бильярдын төрөл анх удаагаа универсиад наадмын хөтөлбөрт багтаад багтсан юм.
Пүүл бильярдын УАШТ үргэлжилж байна | ||
Үзсэн: 1347 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.