
Өнөөдөр Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын удирдлагууд японы мэргэжлийн сүмо бөхийн башед түрүүлсэн бөхөд олгодог монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит цомын батламжийг Гадаад харилцааны яамны ази номхон далайн орнуудын 3-р нарийн бичгийн даргад албан ёсоор хүлээлгэн өглөө. СТО-ны хурлын танхимд энэ өдөр БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, БТСГ-ын үндэсний шигшээ багийн захирал, МУ-ын ардын багш, МУГД Ч.Насантогтох, БТСГ-ын төрийн захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, БТСГ-ын спортын бодлогыг хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Х.Бакытжан нарын тэргүүтэй БТСГ-ын удирдлагууд хүрэлцэн ирж, энэ батламжыг шилжүүлэн өгсөн юм. МУ-ын ерөнхий сайдын нэрэмжит цомыг уран бүтээлч Эрдэмбилэг бүтээсэн бөгөөд 2003 онд ЗГ-ын 181-р тогтоолоор мэргэжлийн сүмод түрүүлсэн бөхөд олгохоор тогтсон байдаг. БТСГ-ын хувьд жил бүрийн 6 башегийн түрүү бөхөд гардуулдаг, энэхүү шилжин явах цомын батламжийг 2010 оноос хойш арлын Япон улсруу тасралтгүй хүргүүлж байгаа юм байна. Ийнхүү 2017 онд явагдах 6 башёгийн түрүү бөх эдгээр 6 батламжыг гардан авна. Одоогоор 1, 3-р сарын башёд мэргэжлийн сүмо бөхийн ёкозуно Кисенасато түрүүлээд байгаа юм.
Ерөнхий сайдын нэрэмжит цомын батламжийг шилжүүллээ | ||
Үзсэн: 1307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.