Шууд Chart

“Ювентүс”талбайдаа хүчтэй өрсөлдөгчөө хожлоо

2017-04-12 13:15:03

Европын хөлбөмбөгийн шилдэг клубууд оролцдог “Аваргуудын лиг”-ийн тэмцээний 62 дахь улирлын шилдэг 8 баг шалгаран үлдээд байна. Энэ жил урьдчилсан шатыг оролцуулаад нийт 78 баг буурал тивийн 53 орноос хүрэлцэн ирж, оролцон ийнхүү шилдэг 8 баг тодорсон билээ. Италийн лигийг бусад багуудаасаа онооны хол илүүтэй тэргүүлж байгаа Турины “Ювентүс” энэ шатанд Каталоны нэр төр болсон “Барселона” клубыг өөрийн талбайдаа угтан авсан юм. Энэ тулааны эхний хоёр гоолыг Аргентин довтлогч Пауло Дыбала оруулсан юм. Ингэснээр 23 настай Аргентин залуу “Ювентус”-ын хамтаар өөрийн талбайдаа хийсэн сүүлийн 7 тоглолтод 8 гоол оруулаад байна.

Улмаар тоглолтын 55 дахь минутад Италийн шигшээ багийн төвийн хамгаалагч Жиоржо Кьеллини мөргөсөн бөмбөг хаалганд орж, тооны харьцааг 3:0 болгосон юм. Кьеллинигийн хувьд 2009 оноос хойш анх удаа “Аваргуудын лиг”-ийн тоглолтод гоол оруулжж буй нь энэ юм. Гэхдээ Өмнөд Америкийн гурван шилдэг довтлогчоор урд шугамаа бүрдүүлсэн “Барса” өмнөх шатанд 4:0-ээс эргэн ирж чадсан учраас “Ноу Камп”-д болох хариу тоглолтоос 2 багийн аль нь хагас шигшээд шалгарах вэ гэдэг нь тодорхой болно.

Харин өнөөдөр шөнө Испанийн “Атлетико Мадрид” Английн лигийн өнгөрсөн улирлын аварга “Лестер Сити” клубыг талбайдаа хүлээж байгаа бол Германы аварга “Байерн Мюнхен” Испанийн эзэн хааны “Реал Мадрид”-ыг “Альянц Арена”-даа хүлээн авах хуваарьтай байгаа юм. Хариу тоглолтууд долоо хоногийн дараа болж, багууд талбайгаа сольж тоглох юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Ювентүс”талбайдаа хүчтэй өрсөлдөгчөө хожлоо  
Үзсэн: 1290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй