Шууд Chart

Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон замын төлбөрийг концесс эзэмшигчийн татвараас суутгана

2017-04-12 15:00:51

Дорноговь аймгийн Сайншанд болон Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай автозамын төслийн концессын гэрээг “Засаг чандмань майнз” ХХК-тай байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрлөө.

Замын төслийн нийт хөрөнгө оруулалт болох 162.869.202.818.00  /163 орчим тэрбум/ төгрөгийг төсөвт дарамт болохгүйгээр концесс эзэмшигчийн улсад төлөх татвараас суутгах замаар шийдвэрлэхийг Сангийн сайд болон Татварын ерөнхий газрын даргад даалгалаа.

Мөн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай автозамын концессын гэрээг “Шинжиан шинфа” ХХК-тай байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрөв. Төсөлд зарцуулах 67,907,000.00 ам.доллартай тэнцэх төгрөгийг концессын гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөхөөр тогтлоо.


Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон замын төлбөрийг концесс эзэмшигчийн татвараас суутгана  
Үзсэн: 1140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй