Шууд Chart

“Бага, суурь, бүрэн дунд боловсролын агуулга, цөм хөтөлбөр” сургалт боллоо

2017-04-14 09:44:31

МХЕГ-аас “Бага, суурь, бүрэн дунд боловсролын агуулга, цөм хөтөлбөр” сэдэвт сургалт зохион байгуулж, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагчдыг хамрууллаа.

Танхимын болон онлайн хэлбэрээр зохион байгуулсан уг сургалт нь бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга, түүнийг хэрэгжүүлэх цөм хөтөлбөр хийх аргачлал, боловсролын чанарын судалгааны нэмэлт мэдээлэл авах, ЕБС-ийн стандартын хэрэгжилтийн түвшинг үнэлэхэд хөндлөнгийн үнэлгээг ашиглах, тандалт хийх аргачлалтай танилцах, шинэ байцаагчдад хяналт шалгалт хийх арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой.

“Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, цөм хөтөлбөр”, “Боловсролын чанарын судалгаа, эцсийн үнэлгээний арга зүй зохион байгуулалт”, “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хууль бус төлбөр хураамж авч байгаа байдалд тандалт судалгаа хийх”, “1-5 дугаар ангийн сурах бичгийн эрүүл ахуйн шаардлага, агуулгад тандалт судалгаа хийх аргачлал” зэрэг сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэв.


“Бага, суурь, бүрэн дунд боловсролын агуулга, цөм хөтөлбөр” сургалт боллоо   
Үзсэн: 1590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [185.170.42.xxx] 2017-07-10 14:58
Н.Цагаанхүү даргын томилсон тэжээвэр цөөврүүд хэрээс хэтэрч байна. Буянт-Ухаа боомтод томилсон дарга цэргүүд нь ажлын байранд архидах, хөлчүүрэх нь ердийн үзэгдэл боллоо. Н.Үнэнбаатар Отгонцэцэг гэх архичингуудаа хэр удаан толгойг нь илж өршөөх вэ! Архидалт хэрээс хэтэрч байна. Асуудалд хий хуумгай найз нөхдийн байдлаар ханддаг Б.Отгонцэцэг мэт энэ албыг гутааж байна. Шалгалт оруулж асуудлыг цэгцлэх хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй