Шууд Chart

Коннор МкДэвид улирлын шилдэг тоглогч боллоо

2017-04-16 09:00:00

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн улирлын онооны аварга болсон шилдэг тоглогчид олгодог “Арт Росс Трофи” шагналын эзнээр энэ жил 20 настай канад залуу Коннор МкДэвид тодорлоо. Коннор энэ улиралд нийтдээ 100 оноо /30 гоол+70 оновчтой дамжуулалт/ авсан нь лигийн бүх тамирчдыг тэргүүлэх үзүүлэлт боллоо. 2015 оны драфтын нэгдүгээр тойргийн тэргүүн сонголтоор “Эдмонтон Ойлерс” багт нэгдсэн Коннор МкДэвид өнгөрсөн улирал гэмтлийн улмаас ердөө 45 тоглолтод мөсөн талбайд гарч байсан юм. Харин энэ улирал Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээнд өрсөлдөж байгаа дэлхийн сор болсон шилдэг хоккйечдыг авсан оноогоороо манлайлж чадлаа. Лигийн онооны шилдгүүд болох Сиднеи Кросби, Патрик Кейн нар түүнээс 11 оноогоор хоцорч, тус тус 89 оноотой удаах байрт бигигдсэн. Мөн Коннор МкДэвид “Ойлерс”-ийн түүхэнд “Арт Росс Трофи”-г хүртсэн хоёр дахь тамирчин /эхнийх нь мэдээж агуу Уэйн Гретцки/ болсон байна. Үүнээс гадна NHL-ийн түүхэнд лигт хоёр дахь улирлаа тоглоод “Арт Росс”-ын цомыг гардан авсан гурав дахь /Уэйн Гретцки, Сидни Кросби/ тоглогч болон түүхэнд бичигдлээ.

NHL 206/17 оны улирлыг оноогоор тэргүүлэгчид:
1. Коннор Макдэвид “Эдмонтон Ойлерс” – 100 оноо /30 гоол+70 дамжуулалт/
2. Сидни Кросби “Питтсбург Пингвинз” – 89 /44+45/
3. Патрик Кейн “Чикаго Блэкхокс” – 89 /34+55/
4. Никлас Бэкстрём “Вашингтон Кэпиталс” – 86 /23+63/
5. Никита Кучеров “Тампа Бэй Лайтнин” – 85 /40+45/
6. Брэд Маршанд “Бостон Брюинз” – 85 /39+46/
7. Майк Шайфли “Виннипег Жетс” – 82 /30+52/
8. Леон Драйзайтль “Эдмонтон Ойлерс” – 77 /29+48/
9. Брент Бернс “Сан-Хосе Шаркс” – 76 /29+47/
10. Владимир Тарасенко “Сент Луис Блюз” – 75 /39+36/

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Коннор МкДэвид улирлын шилдэг тоглогч боллоо  
Үзсэн: 1618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй