
Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээний шилдэг "мэргэн бууч" буюу улиралд хамгийн олон гоол оруулсан тамирчинд олгодогч “Морис Ришар Трофи”-г энэ улирал алдарт хоккейчин Сиднеи Кросби хүртлээ. “Морис Ришар”-н цомыг тэрээр 2 дахь удаагаа хүртэж байгаа нь энэ юм. Өнгөрсөн улирлын Стэнлийн цомын эзэн "Питтсбург Пингвинс”-ийн ахлагч энэ улиралд нийтдээ 44 гоолыг өөрйин нэр дээр бүртгүүлсэн юм. Кросбигийн хувьд өмнө нь 2010 онд энэ шагналыг хүртэж байсан билээ.
“Энэ цомыг дахин хүртэнэ гэж үнэндээ бодсонгүй явлаа. Гэвч энэ улиралд гоол чамгүй орууллаа. Ер нь бол 44 гоол гэдэг энэ шагналд хүрэхэд багаддаг. Гэхдээ энэ удаад хангалттай хүрэлцлээ. Шагнал хүртэнэ гэдэг мэдээж сайхан байлгүй яахав” гэж Сидней Кросби цом хүртсэн сэтгэгдлээ хуваалцжээ. 2004 оноос хойш NHL-ийн улирлын тоглолтуудад 50 болон түүнээс олон гоол оруулсан хоккейчин гараагүй анхны улирал энэ болж байна.
Лигийн шинэ тоглогчдыг харин энэ улирал “Торонто Мэйфл Лифс” багийн 19 настай Остон Мэттьюс 40 гоол, 29 дамжуулалт өгсөн үзүүлэлтээрээ нийтдээ 69 оноогоор тэргүүлж, үндэсний хоккейн лигийн тэмцээнд анхны жилдээ тоглож байгаа залуу хоккейчдын шилдгээр тодорлоо.
NHL: 2016/17 оны улирлын шилдэг "мэргэн буучид":
1. Сидни Кросби “Питтсбург Пингзвинс” – 44 гоол
2. Никита “Кучеров “Тампа Бэй Лайтнинг” – 40
3. Остон Мэттьюс “Торонто Мэйпл Лифс” – 40
4. Брэд Маршанд “Бостон Брюинс” – 39
5. Владимир Тарасенко “Сент Луис Блюз” – 39
6. Жефф Скиннер “Каролина Харрикейнс” – 37
7. Патрик Лайне “Виннипег Жетс” – 36
8. Макс Пасиоретти “Монреаль Канадиенс” – 35
9. Кэм Аткинсон “Колумбус Блю Жекетс” – 35
Сидней Кросби улирлын шилдэг "мэргэн бууч"-аар тодорлоо | ||
Үзсэн: 1826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.