Шууд Chart

Брэден Холтби улирлын шилдэг хаалгачийн шагналыг хүртлээ

2017-04-16 09:20:00

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээний улирлын шилдэг хаалгачид олгодог “Уильям Женнингс Трофи”-г энэ  улирал “Вашингтон Кэпиталс” багийн шилдэг хаалгач Брэден Холтби хүртлээ. Улирлын тоглолтуудад хамгийн цөөн гоол алдсан хаалгачаар “Вашингтон Кэпиталс” багийн шилдэг хаалгач Брэден Холтби шалгарч, 2 дахь удаагаа “Уильям Женнингс Трофи”-гийн эзэн болжээ. Энэ улирал лигийн дорнод бүсийн аваргаар тодорсон “ Вашингтон Кэпиталс” нийт 82 тоглолтод өөрийн хаалгандаа 182 гоол алдсан юм. Харин “Колумбус Блю Жэкетс”-ийн хаалгач Сергей Бобровский өөрийн хаалгыг чиглэсэн нийт цохилтын 93.1 хувийг хаасан үзүүлэлтээр удаах байрт эрэмбэлэгдсэн байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Брэден Холтби улирлын шилдэг хаалгачийн шагналыг хүртлээ  
Үзсэн: 1772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй