Шууд Chart

"Вашингтон Кэпиталс" дахин ерөнхийлөгчийн цомын эзэн боллоо

2017-04-16 09:29:00

100 жилийн түүхтэй Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээний улирлын шилдэг багт "Presidents trophy" буюу "Ерөнхийлөгчийн цом"-ыг олгодог. Шайбтай хоккейн спортын энэ цаг үеийн хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээний улирлын 82 тоглолтын дараах дүнгээр энэ жил АНУ-ын Нийслэл хотын алдарт "Кэпиталс" баг дахин лигийн багуудыг амжилтаараа тэргүүллээ. Ингэснээр "Вашингтон Кэпиталс" сүүлийн 2 жил дараалан энэ цомын эзэн болж байгаа бөгөөд 3 дахь удаагаа ерөнхийлөгчийн цомын эзнээр тодорч байгаа юм. Харин өөрийн дивизионыхоо аваргаар ийнхүү 10 дахь удаагаа тодорч байна. "Нийслэлчүүд" энэ улирлын 82 тоглолтоос 55 хожсон амжилтаараа нийтдээ 118 оноотой лигийн шилдэг 30 багийг тэргүүлсэн юм. АНУ-ын 23, Канадын 7 багаас бүрдсэн үндэсний хоккейн лигийн тэмцээний хасагдах шатанд Александр Овечкиноор ахлуулсан "Вашингтон Кэпиталс"-ын залуус АНУ-ын "Нью-Йорк Рейнэерс" багтай учраа таараад байна. Плэй-оффын 1-р шатны хариуцлагатай цувралын эхний 2 тоглолтын дараах байдлаар багууд адил нэг нэг хожоод байна. "Нийслэлчүүд"-ийн хувьд хэдийгээр улиралд шилдэг амжилтыг үзүүлдэг баг хэдий ч энэ жилийн плэй-оффын өрсөлдөөнд  дахин амжилтгүй байхыг үгүйсгэх аргагүй байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Вашингтон Кэпиталс" дахин ерөнхийлөгчийн цомын эзэн боллоо  
Үзсэн: 1253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй