Шууд Chart

Монгол Улсын охидын шигшээ баг Ази тивийн тэмцээнээс анхны оноогоо авлаа

2017-04-19 10:35:35

Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол Улсын охидын шигшээ баг өчигдөр Гуамын багтай тэнцсэнээр, манай шигшээ баг Ази тивийн тэмцээнээс анхны оноогоо авлаа.

Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ багийн хоёрдугаар ахлагч Г.Цолмон 15 орчим метрийн зайнаас баруун хөлийн хүчтэй цохилт гүйцэтгэсэн нь хаалганы зүүн доод буланд гоол болон оров.

Түүнд гоолын дамжуулалтыг 11 дугаартай Э.Энхмаргад өгч, Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэн дэх анх албан ёсны гоол ороход тусалсан байна.

Хэдийгээр эсрэг баг нэгдүгээр үед тооны харьцааг тэнцүүлсэн ч шийдвэрлэх үед хэн хэн нь гоол оруулж чадалгүй 1-1 харьцаатайгаар тэнцэв.

Энэ тэнцээний нэг оноо нь Монголын охидын шигшээ багийн Ази тивээс авч буй анхны албан ёсны оноо юм.

Япон Улсын мэргэжилтэн Ики Ёоүжгээр удирдуулсан охидын шигшээ баг өчигдөр Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн төдийгүй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх гоолыг оруулан, оноог авлаа.

Манай охидын шигшээ баг маргааш Хойд Марианы Арлуудтай энэ тэмцээний сүүлийн тоглолтоо хийнэ.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын охидын шигшээ баг Ази тивийн тэмцээнээс анхны оноогоо авлаа  
Үзсэн: 1288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй