Шууд Chart

Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэнэ

2017-04-19 18:35:51

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар хийж байгаа ажлаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Дээрх зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг хоёр үе шаттай бууруулахаар Төрийн банкны удирдлагуудтай урьдчилан тохирсон байна. Эхний ээлжинд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн шимтгэлийг тэглэж, дараа нь зээлийн одоо төлж байгаа хүү болох жилийн 21.11 хувийг 18 хувь болгон бууруулахаар болжээ. Төрийн банкнаас 48.2 тэрбум төгрөгийн цалингийн зээлийг ойролцоогоор 8316 багш, эмч, ажилтнуудад олгож, тэдгээр нь жилдээ 1-1.6 тэрбум төгрөгийн хүү, шимтгэлийн зардлаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан Хаан банкны удирдлагуудтай мөн энэ талын яриа хэлэлцээ хийж байна.


Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэнэ  
Үзсэн: 1604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [183.177.98.xxx] 2017-04-20 12:54
Хувийн секторынхон яах юм бэ
Зочин [202.179.31.xxx] 2017-04-19 21:44
Болж байна даа Номтойбаяр сайн байна багш эмч нараа харж байна гэдэгт
Зочин [202.179.31.xxx] 2017-04-19 21:41
Баярлалаа засгийн газартаа

Бидэнтэй нэгдээрэй