Шууд Chart

“Оддын хөлбөмбөг” нөхөрсөг, бооцоот халз тоглолт энэ сарын 29-нд болно

2017-04-24 10:45:33

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн нээлтийн тоглолтын өмнөх “Оддын хөлбөмбөг”  нөхөрсөг, бооцоот халз тоглолт энэ сарын 29-нд Монголын хөлбөмбөгийн талбайд болно.

Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн уралдаанаас хамгийн өндөр буюу 120 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнийг “Арван Үндэс” ХХК-тай МХБХ гурав дахь жилдээ хамтран зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн тэмцээнд дээд лигийн шилдэг 10 багт 11 орны 39 гадаад тоглогч оролцох нь ээ. Энэ нь өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлт билээ.

Үндэсний шигшээ багийнхаа өмсгөлүүдээр бэлэгдэж “Хөх”, “Цагаан” багт хуваагдана. Хөх буюу “Хөх Чононууд” багийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган, “Цагаан баг”-ийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гаьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр ахлах аж.

Энэхүү хоёр багт Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Д.Отгондалай нарын зэрэг тив, дэлхийн медальтан байх бол урлагийнхнаас УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр, “Guys”, “Хурд” хамтлаг, дуучин Г.Ганхүү, П.Баярцэнгэл тэргүүтэй “Яг түүн шиг” шоуны оролцогч багтжээ.

“Хөх чоноууд” багийн дасгалжуулагчаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар ажиллах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Оддын хөлбөмбөг” нөхөрсөг, бооцоот халз тоглолт энэ сарын 29-нд болно  
Үзсэн: 1346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй