Шууд Chart

Нголо Канте оны шилдэг тоглогчоор шалгарчээ

2017-04-26 12:28:28

Английн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбоо "Чэлси" багийн хагас хамгаалагч Нголо Канте “Премьер лиг”-ийн оны шилдэг тоглогчоор шалгарчээ.

Мөн хоёрдугаарт, "Цэнхэр"-үүдийн бас нэгэн хагас хамгаалагч Эден Азар, гуравдугаар байрт "Улаан чөтгөр"-үүдийн довтлогч Златан Ибрагимович орсон байна.

Ялагчийг Английн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны гишүүн тоглогчдын дунд явуулсан санал асуулгаар тодруулсан байна.

Лигийн шилдэг залуу тоглогчийн шагналыг хоёр дахь жилдээ дараалж "Тоттенхэм"-ийн Деле Алли хүртсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нголо Канте оны шилдэг тоглогчоор шалгарчээ  
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй