Шууд Chart

“Сэлэнгэпресс” клуб бүрэлдэхүүнээ зузаатгажээ

2017-04-27 11:40:12

Үндэсний дээд лигт арван жил дараалан оролцож буй баг “Сэлэнгэпресс” клуб 2015 онд “Хүрхрээ” нэрээр зохиогдоход “Сэлэнгэпресс” клуб хүрэл медаль хүртэж байв. Харин өнгөрсөн жил зургадугаар байр эзэлсэн билээ.

Энэ жил Б.Чин-Оргил дасгалжуулагчийн удирдсан баг өмнөх улирлын байрлалаа урагшлуулж, амжилтаа ахиулахын тулд хүчээ зузаатгажээ. Тодруулбал 2015 оны шилдэг хөлбөмбөгчин, анхны “Алтан бөмбөг”-ийн эзэн О.Баяржаргалыг эгнээндээ элсүүлсэн юм.

Түүнчлэн Мизухо Сасаки, Хишида Таку гэсэн үнэнч Япон легионериудаас гадна арлын улсаас хоёр тоглогч авлаа.

Үндэсний дээд лигт 10 дахь улирлаа тоглох гэж буй “Сэлэнгэпресс” клуб 2008 оноос хойш аваргын цом өргөхийг зорьж буй.

Тиймээс энэ жил бүрэлдэхүүнээ улам хүчирхэгжүүлэн, “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн шинэ улирлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тэдний эхний өрсөлдөгчөөр үндэсний лигийн 10 удаагийн аварга “Эрчим” клуб.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Сэлэнгэпресс” клуб бүрэлдэхүүнээ зузаатгажээ  
Үзсэн: 1302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй