
Монголын хөлбөмбөгийн холбоо, “Арвайн үндэс” ХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан “Оддын хөлбөмбөг”-ийн тоглолт маргааш МХБ-ын талбайд болно.
Олимпын аварга тэргүүтэй урлаг, спортынхон хүч тэнцүү хуваагдан цагаан, цэнхэр өмсгөлтэйгээр талдаа 20 минутаар хоёр үе тоглож, үзэгчдэд гарын үсэгтэй бөмбөг дурсгах юм.
Нийт 120 сая төгрөгийн шагналын сантай "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн нээлт болох "Оддын хөлбөмбөг"-ийн тоглолтод оролцох урлаг, спортын алдартнууд урилга, нэр бүхий өмсгөлөө авч дуусчээ.
“Цагаан барс”, “Хөх чононууд” багуудын бүрэлдэхүүн тодорсон учраас өчигдөр 20:00 цагаас нээлттэй бэлтгэл хийв.
Эхний хагаст "Цагаан барсууд" илүү тоглолтыг үзүүлэн 2:0-ээр илүүрхэв.
Гэсэн ч Ш.Гүрбазараар удирдуулсан "Хөх чононууд" хоёрдугаар үед эргэн ирэлтийг хийж давамгайллыг аваад байсан ч өрсөлдөгч баг мөчөөгөө өгсөнгүй, тун сонирхолтой тоглолт болж 4:4-өөр тэнцлээ.
“Цэнхэр” буюу “Хөх Чононууд” багаас.
Ерөнхий дасгалжуулагч: МУСГЗ Ш.Гүрбазар
- Г.Ганхүү – Шар айраг хамтлагийн дуучин
- Д.Энхбаяр TV Coctail хамтлагийн жүжигчин
- Ш.Батсуурь -Жүжигчин
- Н.Оргил -Жүжигчин
- Э.Бадар-Ууган -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга
- Х.Бат-Ундрал -"Guys" хамтлагийн дуучин
- Х.Манлайбаатар –Жүжигчин
- Д.Отгонбаяр - Хурд Хамтлагийн соло гитарчин
- Ж.Нарантунгалаг - Монголын тулааны спортын тамирчин, холимог тулааны дэлхийн аварга, гавьяат тамирчин
- Д.Дэрмээ- "Чоно" хамтлагийн ахлагч, дуучин
- П.Сэрдамба - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
- Н.Батсуурь – Монгол Улсын Арслан
- Шинобу Амараа буюу Ц.Амарсайхан - Мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга “Shinobu fighting, fitness center” төвийн тамирчин
“Цагаан” багаас:
Ерөнхий дасгалжуулагч:
Н.Түвшинбаяр - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга
- Х.Цагаанбаатар - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
- Т.Бархүү – Жүжигчин
- Б.Анхбаяр - Жүжигчин
- С.Болд-Эрдэнэ - УДЭТ-ын жүжигчин
- Р.Пүрэвдагва – Монгол Улсын Арслан
- Д.Отгон-Баатар – Хурд хамтлагийн бөмбөрчин
- Д.Лхагва -"Guys" хамтлагийн дуучин
- П.Баярцэнгэл – Дуучин
- Б.Батзаяа – Хөтлөгч
- Э.Цолмонбаяр – Жүжигчин, хөтлөгч
- Н.Ялалт – Жүжигчин
- О.Амгаланбаатар – Жүжигчин, загвар өмсөгч
- Э.Мөнх-Эрдэнэ – Реппер Gee
“Цагаан барс”, “Хөх чононууд”-ын гал гарсан “тулаан” маргааш болно | ||
Үзсэн: 1267 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.