
Испагнийн Ла лигийн 34 дүгээр тойргийн хүрээнд “Барселона” клуб талбайдаа “Осасуна”-г хүлээж авч, 7:1-ээр буулгаж авсан билээ. Ингэснээр Каталаны баг Ла лигт 101 гоол оруулж, гайхалтай амжилтыг үзүүллээ.
Мөн Европын хэмжээнд энэ улиралд 100 гоолын босго давсан анхны баг болж байгаа юм. Тэгвэл “Барселона” клубын 100 дахь гоолыг Хавьер Машерона торгуулийн цохилтоос оруулсан. Энэ нь түүний Каталаны багийн төлөө долоон жил тоглох хугацаанд оруулж буй анхны гоол байлаа.
100 дахь гоолыг Хавьер Машерона торгуулийн цохилтоос орууллаа | ||
Үзсэн: 1484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.