
Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг талбайн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус тэмцээнд оролцож буй 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан энэ сарын 13 хүртэл өрсөлдөх бөгөөд алт, мөнгөн медалийн эзэд "Хүрхрээ нэгдүгээр лиг"-т өрсөлдөх эрхтэй болно. Тиймээс УАШТ нь МХХ-ны томоохон тэмцээний нэгт зүй ёсоор тооцогддог билээ. Нийслэл хотын шилдэг клүбүүдээс гадна Дорнод, Төв, Баянхонгор, Дундговь аймаг гэсэн орон нутгийн төлөөлөл өрсөлдөж байна.
Өнөөдөр тэмцээний "С", "В" хэсгийн тоглолт явагдхад Төв аймаг, "Делта", "ХАД" клүб бүтэн гурван оноогоо авлаа.
Маргааш хэсгийн хоёр дахь тоглолт эхэлнэ.
Маргааш хэсгийн хоёр дахь тоглолт эхэлнэ | ||
Үзсэн: 1544 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.