
Өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд Улаанбаатар зочид буудалд намуудын дарга нартай нээлттэй уулзалт хийж байна. Уулзалтаар намуудын дарга нар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Монгол Улсын Улс төрийн намуудын дарга нар бид улс эх орныхоо нийтлэг эрх ашгийг үндэс болгон ард түмнийхээ өмнө тулгамдаж буй асуудлаар байр суурь, үзэл бодлоо харилцан ойлголцож нэгтгэн нийгмийн зөвшилцлийг бий болгон Монгол Улсынхаа цаашдын хөгжлийг түргэтгэхэд хувь нэмрээ оруулан идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж дараах асуудлаар санал нэгдэн энэхүү санамж бичгийг байгуулж байна.
Нэг.Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бататган баялгийн хуваарилалтыг монголын ард түмэнд тэгш, шударга хүртээх, тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллана.
Хоёр.Улс төрийн намууд болон сонгогч олон түмэнд эргэлзээ үүсгэхээргүй сонгуулийн шударга, ил тод, нээлттэй тогтолцоог бүрдүүлж, эрх мэдлийн тэнцвэр бүхий харилцан хяналттай төрийн тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хүчээ нэгтгэнэ.
Гурав.Улс орны нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, энэхүү санамж бичигт дурдсан асуудлыг дэмжиж үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгон харилцан ойлголцож ажиллахаа илэрхийлж байна.
Намууд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа | ||
Үзсэн: 1616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.