Шууд Chart

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2013-11-14 08:24:54

УИХ-ын 2013 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 14-НИЙ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

 14.00 цагаас:

1. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
  • Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна;
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.

2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/:

3. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;


4. “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/:
  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн ... танилцуулна.

5. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав дахь хэлэлцүүлэг/:
  • Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн ... танилцуулна.

6. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
  • Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн … танилцуулна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана   
Үзсэн: 1213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2013-11-14 17:22
ta buhnees aminnnchlan guij bn orshppliin huulia hurdan batlaad ogoochde bi nohroo huleegeed 8sartai ohinoo haraad hajuugaarni hicheeldee yawaad nadad geltgui humuust hetsuu bga hun bolgon l ene huuliig huleej bn ih huleelt uusgeed bn yadaj heze jeleltseh tuhaiga heleed ogooch ene tuhai meeelleeed ogooch

Бидэнтэй нэгдээрэй