Шууд Chart

Ирэх долоо хоногт 30 хэм хүрч дулаарна

2017-05-12 17:23:48

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт бороотой, салхи, шуургатай байх нь. Мөн 30 хэм хүртэл дулаарах төлөв гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын  17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, 17-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна.

Дулаарч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм, Орхон-Сэлэнгийн сав, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. Харин 17-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэх төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Ирэх долоо хоногт 30 хэм хүрч дулаарна  
Үзсэн: 876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй