Шууд Chart

“Монгол бичгийн өдөр” болно

2013-11-14 10:44:12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран тулгар төрийн 2222 жил, эзэн богд Чингис хаан мэндэлсний 851 жилийн ойн хүрээнд “Монгол бичгийн өдөр”-ийг арваннэгдүгээр сарын 14-15-ны өдөр зохион байгуулна.          

           Энэ өдөр Баянхонгор аймгийн сум, багийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, сургуулийн захирал, соёлын төвийн эрхлэгч болон ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар, сурагчдын дунд монгол бичгийн лекц, сургалт, семинар, хэлэлцүүлэг явуулах юм.

            Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р.Болд, Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат багш Ш.Чоймаа, Монгол Улсын төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ганбаатар болон урлаг, соёлын салбарын хүмүүс оролцоно.

            Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2010 оны долдугаар сарын 6-ны өдөр 155 дугаар зарлиг гаргасныг Баянхонгор аймгийнхан хэрэгжүүлж эхлээд буй нь энэ.


“Монгол бичгийн өдөр” болно  
Үзсэн: 1303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй