Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-11-15 09:24:53

09:00-16:30 цагт  НҮБ-ын байранд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан хөтөлбөр "Монгол орны говийн бүсийн хүн амын аюулгүй байдлыг харилцан уялдаатай, урьдчилан сэргийлэх замаар хамгаалж, нийгмийн эрх тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх нь" хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг танилцуулах хаалтын семинар болно.

 09:00-13:00 цагт Төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах” сэдэвт зөвлөлдөх уулзалт БОНХЯ-ны Говь танхимд болно.
 
10:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 10.00 цагт Хангарьд ордонд болно. Хуралдаанаар “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн дүнг танилцуулж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай, нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ.

11:00 цагт  MN мэдээллийн төвд “MN 25 дугаар суваг” телевизийн “Мaking the band” шоуны хаалтын ажиллагаанд зориулсан хэвлэлийн хуралд урья.
 
12.00 цагт MN мэдээллийн төвд “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас Европын кино өдрүүдийн талаар мэдээлэл хийнэ.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өнөөдөр болох үйл явдлууд  
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй