Шууд Chart

Ахмадын УАШТ үргэлжилж байна

2017-06-05 13:56:34

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ахмадын УАШТ өчигдөр эхэллээ.

Тэмцээн 37-42, 43-48, 49-54, 60-аас дээш насна гэсэн ангиллаар явагдана.

Өчигдөр хамгийн залуу ангилал болох 37-42 насны гурван тоглолт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Тус гурван тоглолтын үр дүн “Сүхбаатар” 1:3 “Эм Эс Эм”, “Гоёо” 2:0 “Блю Скай”, “Замчин” 4:0 “Дорнод Соёмбо” гэсэн үр дүнгээр өндөрлөв.

Монголын хөлбөмбөгийн түүхийг бүтээлцсэн шилдэг хөлбөмбөгчдийн улсын аваргыг тодруулах тэмцээн баасан гараг хүртэл үргэлжилнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ахмадын УАШТ үргэлжилж байна  
Үзсэн: 1620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй