Шууд Chart

Гавьяат багш Д.Рэнчин агсны нэрэмжит тэмцээн боллоо

2013-11-15 15:09:12

Монголын Волейболын холбоо, Хэнтий аймгийн ЗДТГ, ССАЖГ, аймгийн Залуучуудын холбоо, “Рэнчин” сангаас хамтран Монгол Улсын гавьяат багш Д.Рэнчин агсны нэрэмжит волейболын идэрчүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Аймгийн төвд болсон энэ тэмцээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг, Налайх дүүргийн 33 багийн 300 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдлөө.
 
Эрэгтэйчүүдээс Нийслэлийн 21-р сургууль, Дорнод аймгийн “Шинэ хөгжил” баг, Сүхбаатар аймгийн баг тамирчид эхний гуравт шалгарсан байна. Эмэгтэйчүүдээс Хэнтий аймгийн Дадал сумын баг, Хэнтий аймгийн 1-р баг, Говьсүмбэр аймгийн багууд удааллаа.
 
Монгол Улсын гавьяат багш Д.Рэнчин агсан нь Монголын волейболын спортод үнэтэй хувь нэмэр оруулж явсан төдийгүй дасгалжуулсан баг тамирчид нь улсаас 40 удаа тэргүүн байр, 15 удаа дэд байр, 10 удаа 3-р байранд шалгарч байсан юм. Шавь нар 517 алт, 337 мөнгөн  медалиар энгэрээ мялаажээ. Иймээс багшийнхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлэх, өсвөрийн волейболчдын ур чадварыг дээшлүүлж, волейболын спортыг сурталчлан, тамирчдын залуу халааг бэлтгэж, дасгалжуулагчдыг харилцан туршлага солилцох боломж олгох зорилгоор түүний шавь нар, үр хүүхдүүд нь энэ тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг юм байна.
 

Гавьяат багш Д.Рэнчин агсны нэрэмжит тэмцээн боллоо   
Үзсэн: 1276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй