Шууд Chart

Д.Оюунхорол нутгийнхаа тамгын газрын дарга нартай уулзлаа

2013-11-15 16:27:08

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол өнөөдөр Завхан аймгийн 24 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нартай Төрийн ордонд уулзлаа. Энэхүү уулзалт 2014 оны улсын төсвийг баталсны дараа болсноороо онцлог бөгөөд тус аймагт ирэх жил хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Ирэх онд Завхан аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ахмадын төвөөс эхлээд дулааны шугам сүлжээг шинэчлэх гэх мэт 50 гаруй тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр төсөвт тусгажээ.
 
Аль суманд ямар хөрөнгө оруулалт оруулах, хаана ямар барилга, объект барихаар төсөвт суулгасныг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тамгын газрын дарга нарт мэдээлж, тулгамдаж буй асуудлаар тэдэнтэй санал бодлоо солилцлоо. Орон нутгаас ирсэн саналуудаас хэд нь төсөвт тусгагдсан, хэд нь хасагдсан талаар тодорхой мэдээлэл авсан, цаашид санал өгөхдөө юунд анхаарах талаар харилцан санал солилцсонд энэ уулзалтын ач холбогдол оршиж байв. Мөн энэ үеэр хөдөө, орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийг ихэд хүлээх болсныг сумдын ЗДТГ-ын дарга нар хэлж байлаа.
Дашрамд дурдахад, Засгийн газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга нарын улсын зөвлөгөөнийг энэ өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.  
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Д.Оюунхорол нутгийнхаа тамгын газрын дарга нартай уулзлаа  
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй