Шууд Chart

Шигшээ баг Малайзад болох АШТ-д оролцоно

2017-06-09 09:54:11

Монголын залуучуудын шигшээ баг ирэх сард Малайз Улсад зохиогдох Азийн 23 хүртэлх насны АШТ-д оролцох бэлтгэлээ базаасаар байна.

Ханс Майклаар удирдуулсан дээрх багт одоогоор “Хүрхрээ үндэсний дээд лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг” болон МХБХ-ны хамгийн томоохон тэмцээнд оролцдог чадварлаг 30 тоглогч дуудагдаад байгаа юм.

Шигшээ багийнхан МҮОХ-нд байрлан бэлтгэл хийхийн зэрэгцээ өнөө орой дээд лигийн аварга “Эрчим” клубтэй нөхөрсөг тоглолт хийнэ.

Өнгөрсөн Азийн 23 хүртэлх насны АШТ-ий сугалаа явагдхад манай улс “H” хэсэгт Тайланд, Индонези болон зохион байгуулагч Малайз улсын багтай багтсан юм.

Тэмцээн долдугаар сарын 19-23-нд зохиогдох хэдий ч манай шигшээ баг халуун орны цаг уурт дасах үүднээс ирэх сарын таванд эх орноосоо мордоно.

Үүнтэй холбоотойгоор “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн хуваарьт өөрчлөлт оржээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шигшээ баг Малайзад болох АШТ-д оролцоно   
Үзсэн: 1395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй