
МҮСБХ-ны Үндэсний супер лигийн тав дахь улирлын тоглолтын туг, мөнгөн шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Энэ удаагийн үндэсний аваргаар “Ховд Мон-Алтиус” баг тодорсон бөгөөд тэдэнд албан ёсоор аваргын туг, 20 сая төгрөгийн шагнал гардуулан өгөв.
Аваргын туг авсан "Ховд Мон-Алтиус” багийн ахлагч Б.Дархантөгс хэлэхдээ “Аварга авсандаа баяртай байна. Лигийн эхний хагаст хүнд тоглолтууд олон хийсэн юм. Зарим тамирчид бэртэлтэй байсан юм. Гэхдээ хүнд улирлын эцэст аварга болж чадсандаа баяртай байна” гэлээ. Үндэсний супер лигийн дэд аварга болж, 15 сая төгрөгийн эзэн болсон “Альянс Тех Харцага”, хүрэл медалийн эзэн “Архангай Алтан Дорнодын Дайчид” мөнгөн шагналаа гардан авав.
Энэ жил Үндэсний супер лигийн тоглолтод БНАСАУ-ын тоглогчид ирж, АНУ-ын легионеруудтай хамтдаа тоглосон ихээхэн онцлогтой байлаа. БНАСАУ-ын шигшээ багийн тоглогч Сим Кум Бёл, Ким Чон Ил, Ким Чоль Мён, Чой Рю Ри нар шилдэг тоглолтоороо Супер лигийн энэ улирлыг чимсэн юм.
Үндэсний супер лигийн туг гардуулах ёслол өнөөдөр боллоо | ||
Үзсэн: 1250 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.