
Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Холбооны цом”-д найман удаа түрүүлсэн “Хангарьд” клуб өчигдөр “Улаанбаатар сити”-тэй тоглолоо.
Хоёр баг өнгөрсөн жил “Холбооны цом”-ын шөвгийн дөрөвт учраа таарахад “Хангарьд” 2:1-ээр “Улаанбаатар сити”-г хожиж, улмаар шигшээ тоглолтод “Дэрэн”-г буулган авснаар түрүүлж байсан юм.
Тэгвэл өчигдөрийг тоглолтыг “Улаанбаатар сити” “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн мэргэн бууч Ц.Түмэнжаргалын найм дахь минутад оруулсан гоолоор тэргүүлж эхлүүлэв.
Эхний хагаст өөр гоол оролгүй “Улаанбаатар сити” давамгайлсан бол хоёрдугаар үеийн 54’ минутад, үндэсний лигийн өнгөрсөн тойрогт гоол оруулаад амжсан Япон тоглогч Акира Хигашияама тоог 2:0 болгон холдууллаа. Түүний дараа Ц.Түмэнжаргал 68 дахь минутад өөрийн хоёр, багийнхаа гурав дахь гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэж чадсан юм.
Хоёр багийн тоглолт сүүлийн хагаст тун ширүүн өрнөж нийт 14 шар, дөрвөн улаан хуудас өргөдсөн. Түүний дотроос “Улаанбаатар сити”-ийн Итали хаалгач Боэрчио Маура талбайг чөлөөлөхөд түүний оронд зүүн жигүүрийн хагас хамгаалагч М.Батхишиг хаалга манасан нь энэ тоглолтын бас нэгэн онцлох зүйл байв.
Хэдийгээр 90 дэх минутад 2016 оны шилдэг тоглогч О.Мижиддорж тоог 3:1 болгосон ч тоглолт уг үр дүнгээр өндөрлөж “Улаанбаатар сити” дараагийн шатанд шалгарлаа.
“Улаанбаатар сити” дараагийн шатанд шалгарлаа | ||
Үзсэн: 1115 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.