
Монголын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн зургаа дугаар тойргийн нэгэн нөхөн тоглолт өчигдөр боллоо.
“Хүрхрээ үндэсний дээд лиг”-т дараалан түрүүлээд байгаа “Эрчим” талбайдаа “Атлетик 220”-ыг хүлээн авсан нь тоглолт, тэргүүлэгчдийн өнгийг тодорхойлох чухал ач холбогдолтой байсан. Гэтэл талбайн эзэд 17, 20, 23 дахь минутуудад дараалан гоол оруул, нүд ирмэхийн зуурт 3:0-ээр илүүрхээд эхэлсэн. Тэрхүү давамгайлыг Франц довтлогч Николас Ванделли, өнгөрсөн жилийн лигийн шилдэг хагас хамгаалагч М.Төгөлдөр, лигийн мэргэн буучдын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг Япон легионер Шута Ишино нар зургаахан минутад багтаа олгосон юм.
Нэгдүгээр үед “Атлетик 220” клубийн Япон хагас хамгаалагч Чикара Таширо өөрт олдсон нэгэн боломжийг алдсанаар эхний хагас 3:0-ээр өндөрлөсөн. Уг үр дүнгээр тоглолт өндөрлөх дөхөөд байх үед Шута Ишино 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэн алдав. Түүний ашиглаж чадаагүй боломжийг хариуг Ч.Бат-Эрдэнэ 87, Н.Наранболд 90 дэх минутад шийтгэж, тооны харьцааг 3:2 болгон ойртуулсан. Гэсэн ч дахин нэг гоол оруулан, оноо авахад хангалттай хугацаа байсангүй талбайн эзэд 3:2-оор хожиж, ардаа яваа багаас дөрвөн онооны илүүтэй хүснэгтийг тэргүүлээд эхлэв.
“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн нөхөн тоглолт өчигдөр боллоо | ||
Үзсэн: 1459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.