Шууд Chart

Нийслэлийн иргэдийн спортын II наадам боллоо

2013-11-18 13:56:50

Нийслэлийн иргэдийн спортын II наадам спорт явган аялал, гэр бүлийн гишүүдийн, ширээний шагай, хийн дасгал, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн 7 төрлөөр, хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттай боллоо. Энэхүү наадам нь Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир–Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор болсон юм.  Уралдааны удирдамжийн дагуу багийн бүрэлдэхүүн тухайн хорооны иргэн байх, зөвхөн цахим үнэмлэхийг үндэслэн наадамд оролцуулах, наадмын нэг төрөлд нэг тамирчин орох, шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох зэрэг онцлогтой байсан нь тэдний өрсөлдөх боломжийг олгосон гэж зохион байгуулагчид үзэж байна.
 
Нийслэлийн шигшээ тэмцээнд нийлбэр дүнгээр 1-р байрт Багануур дүүрэг, 2-р байрт Баянзүрх дүүрэг, 3-р байрт Чингэлтэй дүүрэг, 4-р байрт Сүхбаатар дүүрэг, 5-р байрт Сонгинохайрхан дүүрэг, 6-р байрт Налайх дүүрэг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Дүүргийн шилдэг хороодоор Чингэлтэй дүүргийн Ш.Жаргалсайхан даргатай 16-р хороо, Сүхбаатар дүүргийн Х.Батжаргал даргатай 8-р хороо, Сонгинохайрхан дүүргийн Х.Эрдэнэтуяа даргатай 8-р хороо, Баянзүрх дүүргийн Д.Ганхуяг даргатай 9-р хороо, Баянгол дүүргийн Ц.Оюунцэцэг даргатай 23-р хороо, Хан-Уул дүүргийн Е.Цацралтуяа даргатай 8-р хороо, Багануур дүүргийн Ё.Туул даргатай 1-р хороо, Налайх дүүргийн С.Тунгалаг даргатай 7-р хороо, Багахангай дүүргийн Х.Баяраа даргатай 1-р хороо тус тус шалгарлаа.

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Нийслэлийн иргэдийн спортын II наадам боллоо  
Үзсэн: 1499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй