Шууд Chart

“Пушкаш”-д П.Ууганбаяр, А.Дөлгөөн нар суралцахаар болжээ

2017-06-23 14:08:47

Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит “Пушкаш” мэргэжлийн хөлбөмбөгийн сургуульд Дархан-Уул аймгийн П.Ууганбаяр, “Дэрэн” клубийн А.Дөлгөөн нар жилийн хугацаатайгаар суралцахаар болжээ.

Өнгөрсөн сард явагдсан “Пушкаш" академиийн сонгон шалгаруулалтад клуб болон орон нутгийн залуу хөлбөмбөгчдөөс бүрдсэн 50 гаруй хүүхэд оролцсон. Үүнээс тэд шалгарсан юм.

Гэхдээ тэд Унгарыг зорих эсэх нь тухайн тоглогчийн багийн зөвшөөрлөөс хамаарах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Пушкаш”-д П.Ууганбаяр, А.Дөлгөөн нар суралцахаар болжээ  
Үзсэн: 1256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй